• Албан ёсны цахим хуудас
Аймгийн хэмжээнд 708 ихэр хүүхэд байна

Өвөрхангай аймгийн хэмжээнд 18 хүртэлх насны 43668 хүүхэд байна. Энэ нь нийт хүн амын 37.8 хувийг эзэлж байгаа юм.

2023 онд 2268 хүүхэд төрсний 51.1 хувь нь эмэгтэй, 48.9 хувь нь эрэгтэй байна. Тэдгээрээс 708 нь ихэр гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. Нийт ихэр хүүхдийн 702 нь хоёр ихэр, зургаа нь гурван ихэр аж. 2023 онд ихэр хүүхдийн тоо 696 байжээ.

2024-06-03 10:06:51