БАТ-ӨЛЗИЙ СУМ "МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ" БОЛЛОО
Монгол улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 234 дүгээр тогтоолоор Бат-Өлзий сум “Монгол улсын тэргүүний сум” болж, шагналаа 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ёслол төгөлдөр гардан авлаа. Ийнхүү улсын хэмжээний 330 сумаас 31 дэх “Улсын тэргүүний сум”-аар шалгарч, шагналыг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн тэргүүтэй албаныхан хүндэтгэлтэйгээр гардуулав.
Бат-Өлзий сум сүүлийн гурван жил дараалан “Аймгийн тэргүүний сум”-аар шалгарсан. Сүүлийн 3 жилд сумын хэмжээнд улс, орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 88.1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсний дотор 440 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 15 ортой эмнэлгийг ашиглалтад оруулсан.
Тус сум нь хүн амынхаа тоогоор аймагт дөрөвт жагсдаг. Нийт 7649 хүн амтайгаас 2772 нь сумын төвд, 4877 нь хөдөө амьдарч байна. Малын тоо толгой 270 мянга гаруй бөгөөд байгалийн үзэсгэлэнт газар нутаг оршдог учраас жилд дунджаар 12 мянган гадаад, дотоодын жуулчин ирдэг юм.
2024-06-07 17:23:47