ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭЛЭЭ
“Цахим шилжилтийг эрчимжүүлэх” зорилтот жилийн ажлын хүрээнд Арвайхээр сумын 13 багийн зохион байгуулагч, Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын төлөөлөл болох 28 төрийн албан хаагчийг “Иргэдийн цахим ур чадварыг хөгжүүлэх анхан шатны сургалт”-д хамруулж, сургагч багшаар бэлтгэлээ.
Сургалтаар дадлага ажил дээр суурилж тоон гарын үсэг түүний хэрэглээ, төрийн нийтлэг систем, цахим үйлчилгээний хэрэглээ, цахим орчин дахь хүүхэд хамгаалал зэрэг сэвдээр мэдээлэл өглөө. Дээрх сургагч багш нар өөрийн харьяа байгууллагын үйлчлүүлэгчдэд, иргэд, олон нийтэд төрөөс цахимаар үзүүлж буй үйлчилгээг авах арга зүйгээр хангаж, үйлчлэх юм.
2024-06-10 11:45:13