Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил Хужирт, Хархорин сумаас эхэллээ. Энэ жил улсын болон орон нутгийн төсвөөр 42.800 га ойд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийнэ. Үүнээс “Рио Тинто” ХХК-ийн санхүүжилттэй “Эрүүл ой” төслийн хүрээнд аймгийн 28 мянган га талбайн ойн хортон шавжийг авиа химийн аргаар устгах бөгөөд одоогоор 4 мянга орчим га талбайд устгал хийгээд байна.
Мөн үүргийн шүршигч аргаар 7 мянган га ойд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгэхээр “New green forest” ХХК шалгарчээ.
Бат-Өлзий сумын байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 7800 га ойд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын сонгон шалгаруулалтыг зарлаад байна.