• Албан ёсны цахим хуудас
Мах боловсруулах үйлдвэрлэлийнхэн “Улсын шилдэг хоршоо”-гоор шалгарлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран Олон улсын хоршооллын өдрийг энэ жил “Хоршоод бүх нийтийн төлөө илүү сайхан ирээдүйг бүтээнэ” уриан дор тэмдэглэж байна. Энэ үеэр улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа хоршоодын үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх, сурталчлах зорилгоор “Улсын шилдэг хоршоо”-г шалгаруулсан юм. 

Энэхүү шалгуураар Өвөрхангай аймгийн "Түмний буян далай хоршоо" Улсын шилдэг хоршоогоор шалгарлаа.

“Түмний буян далай” хоршоо нь 2012 оноос хойш 13 дахь жилдээ мах, дайвар бүтээгдэхүүнийг бэлтгэн боловсруулж, зах зээлд нийлүүлдэг. Хоршоонд 198 малчин өрх нэгдэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хоногт 300-500 бог нядлах хүчин чадалтай 100 тн мах нөөцлөх хөргүүр бүхий үйлдвэрт 11 төрлийн дайвар бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүнийг савлан худалдаж байна.

Тус хоршооныхон 2015 онд “Ихэр-Од” худалдаа үйлчилгээний төвийг нээж, 2021 онд “Итгэлт хүнс” ХХК-ийг байгуулжээ. 

2024-06-18 18:36:16