• Албан ёсны цахим хуудас
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд
Ойрын өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 
 
Өвөрхангай аймгийн 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 18, 20-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи
18-нд нутгийн өмнөд болон зүүн хэсгээр секундэд 10-12 метр, Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр.
 
20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.
 
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар.

 

2024-06-18 11:10:54