Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн 1 дүгээр тойрогт 17 нам, эвслээс 79 нэр дэвшигч, нэг бие даагч, нийт 80 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Тойргийн хэмжээнд 323 хэсгийн хороо, санал авах байр ажиллаж байгаагаас 114 нь Өвөрхангай аймагт байна. Эдгээр хэсгийн хороодод тойргийн хэмжээнд 4360 төрийн албан хаагч ажиллаж байгаа юм.
Нэгдүгээр тойрог 9 мандаттай бөгөөд 192239 сонгогчтой буюу нэг мандатад 21359 сонгогч ноогдож байна.