Шинэхэн Аудитор, мэргэшсэн нягтлан бодогч нар тангараг өргөж, үнэмлэхээ гардан авлаа
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн 2024 оны эхний хагас жилийн шалгалтаар Өвөрхангай аймгаас Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламжийг 5, Хугацаагүй мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг 1, “Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч”-ийн эрхийг 3 санхүүгийн ажилтан тус тус гардан авлаа.
Батламж, гэрчилгээг гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр аймгийн "Соёмбо" танхимд зохион байгуулсан юм.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Идэрсайхан, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн мэргэжлийн үйлчилгээ, зохицуулалтын хороо хариуцсан дэд захирал М.Давааням, Сургалт, хөгжил хөтөлбөр хариуцсан дэд захирал Б.Батцэцэг, Өвөрхангай аймгийн салбарын дарга М.Эрдэнэчулуун нар оролцож, батламж, гэрчилгээг гардуулан өглөө.
Ийнхүү Өвөрхангай аймаг Аудитор 23, мэргэшсэн нягтлан бодогч 120-той боллоо.
2024-06-21 12:14:41