УИХ-ЫН 1 ДҮГЭЭР ТОЙРГИЙН ХЭМЖЭЭНД 2689 СОНГОГЧ ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР САНАЛАА ӨГНӨ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 1 дүгээр тойргийн хэмжээнд өнөөдөр 09:00-20:00 цагийн хооронд 2689 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгнө.
Ингэхдээ:
- Өвөрхангай аймгийн хэмжээнд 112 хэсгээс 147 чиглэлд гарч 1146 сонгогчийн,
- Архангай аймгийн хэмжээнд 105 хэсгээс 126 чиглэлд гарч 797 сонгогчийн,
- Баянхонгор аймгийн хэмжээнд 104 хэсгээс 148 чиглэлд гарч 746 сонгогчийн саналыг тус тус зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах юм.
18:00 цагийн байдлаар Өвөрхангай аймгийн хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 1046 сонгогч буюу 91,3 хувь нь саналаа өгөөд байна.
Өвөрхангай аймгийн сонгуулийн хороо.
2024-06-27 18:32:12