• Албан ёсны цахим хуудас
УИХ-ЫН 1 ДҮГЭЭР ТОЙРГИЙН СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТ 67,3 ХУВЬТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтад 1 дүгээр тойрогт /Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймаг/ нийт 186,731 сонгогч санал өгөх юм.
Үүнээс:
  • Өвөрхангай аймгийн хэмжээнд 72,560 сонгогч,
  • Архангай аймгийн хэмжээнд 59,303 сонгогч,
  • Баянхонгор аймгийн хэмжээнд 54,868 сонгогч тус тус санал өгөхөөр бүртгэгдсэн.
Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 1 дүгээр тойрогт 126,344 сонгогч буюу 67,3% нь сонгуулийн саналаа өгч, сонгогчдын санал авах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
 
Үүнээс:
  • Өвөрхангай аймгийн хэмжээнд 72,560 сонгогч санал өгөхөөс 48,522 сонгогч буюу 66,5% нь,
  • Архангай аймгийн хэмжээнд 59,303 сонгогч саналаа өгөхөөс 38,987 сонгогч буюу 65,6% нь,
  • Баянхонгор аймгийн хэмжээнд 54,868 сонгогч саналаа өгөхөөс 38,835 сонгогч буюу 70,3% нь тус тус саналаа өгсөн байна.

 

2024-06-28 22:37:48