• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал хуралдлаа
Тогтсон ёсоор Төрийн үйлчилгээ-мэдээллийн төвд иргэдээс ирүүлсэн гомдол, санал, түүний шийдвэрлэлттэй танилцав. Өнгөрөгч 06 дугаар сард 7032-1111 утсанд 57 асуудлаар 74 иргэн хандаж, гомдол, санал, хүсэлтээ илэрхийлжээ.
Тухайлбал,
  • Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст-2, Хууль эрх зүйн хэлтэст-1,
  • Арвайхээр сумын ЗДТГ-т 26,
  • Боловсрол шинжлэх ухааны газарт-7,
  • БОЭТ-д 5,
  • Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт-3,
  • “Онги-Ус суваг” ОНӨААТҮГ-т 22,
  • Төгрөг сумын ЗДТГ-т 1,
  • Эрүүл мэндийн даатгалын хэлтэст -1,
  • ЭБЦТС-ТӨХК-ний Өвөрхангай аймаг дахь салбарт-6 тус тус байна.
Ирсэн гомдол, саналыг харьяалах байгууллагуудад хүргүүлэн, найман асуудлаас бусдыг нь шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд 4653 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авсан байна.
Аймгийн Засаг даргын зүгээс шийдвэрлэгдээгүй байгаа асуудлуудыг хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэгдэв. Мөн аймгийн авто замын гэрэлтүүлэг, засвар, арчилгааг тухай бүрт шуурхай хийж, иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах нөхцлийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

 

2024-07-02 12:49:12