ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх, шинэчлэх, алдаршуулах, баталгаажуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдрийг “Төрийн албаны өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгон шийдвэрлэсэн.
Монгол Улсад анхлан тэмдэглэж буй “Төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх ёслол”-ын арга хэмжээг зохион байгуулав.
Арга хэмжээнд төрийн албаны тусгай шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд анх томилогдсон 28 төрийн захиргааны албан хаагч тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Энхцэцэг, Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Бадамгэрэл нар оролцсон юм.
Тангараг өргөсөн албан хаагчдадаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
2024-07-03 14:40:21