Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтот жилийн хүрээнд "Дижитал Өвөрхангай" төслийг хэрэгжүүлж байна
Төслийг хэрэгжүүлэгчээр “Эйблсофт”ХХК хамтран ажиллаж байгаа бөгөөд төслийн хүрээнд харилцан уялдаатай ажиллах 9 систем бүхий нэгдсэн платформыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн аж ахуйн нэгж байгууллагад бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, иргэдэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, тэгш хүртээмжтэй боловсрол эзэмших, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авч, шийдвэр гаргалтад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Төслийн баг өнөөдөр /2024.07.08/ аймгийн төрийн байгууллагуудын удирдлага, мэдээлэл технологийн болон архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад сургалт зохион байгуулав.
Сургалтаар:
- Байгууллагын удирдлагын систем,
- Өгөгдөл солилцооны үндсэн платформ,
- Иргэдэд зориулсан портал, аппликейшн,
- Удирдлагын мониторинг дашбоард систем,
- Шуурхай удирдлагын хяналтын системийг тус тус танилцуулав.
Сургалтад төрийн байгууллагын 60 гаруй албан хаагч хамрагдан арга зүйгээр хангагдаж, мэдлэгээ нэмэгдүүллээ.
2024-07-08 09:40:02