• Албан ёсны цахим хуудас
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ДҮНГЭЭР УЛСАД 5 ДАХЬ УДААГАА ТЭРГҮҮЛЛЭЭ
Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 1164 төгсөгч 10 хичээлээр шалгалт өглөө. Үүнээс 1082 нь энэ онд, 82 нь өмнөх онд 12 дугаар ангиа төгссөн сурагчид байна.
Нийт шалгалт өгөхөөр давхардсан тоогоор 3399 шалгуулагч бүртгүүлснээс 3151 шалгуулагч шалгалтаа өгчээ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт ямар нэгэн зөрчилгүйгээр амжилттай зохион байгуулагдсан юм.
 
Шалгалтын дүнгээр Өвөрхангай аймаг улсдаа тэргүүлсэн байна. Тухайлбал, Монголын түүх, Нийгмийн ухаан, Газарзүй, Биологи гэсэн хичээлээр нэгдүгээр байрт, 4 төрлийн хичээлээр эхний 5 дугаар байрт тус тус шалгарч, найман сурагч 800 оноо авсан амжилтыг үзүүллээ.
 
Элсэлтийн ерөнхий шалгалтад Боловсролын үнэлгээний төвөөс 3 хүний бүрэлдэхүүнтэй комисс, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 10 зохион байгуулагч, 58 хянагч багш, ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн эмч, үйлчлэгч жижүүрүүдийн бүрэлдэхүүнтэйгээр ажилласан.
 
Өвөрхангай аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр 2006 оноос хойш тасралтгүй эхний 5 байрт шалгарсан бөгөөд тус хугацаанаас хойш 5 дахь удаагаа тэргүүллээ.
 
Тус амжилтын үзүүлсэн багш, сурагч нартаа баяр хүргэе.

 

2024-07-09 14:10:14