• Албан ёсны цахим хуудас
АРВАЙХЭЭРЭЭС УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ 2,6 КМ ЗАМЫН МАРШРУТ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд “Чойр – Мандалговь -Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Арвайхээр – Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шатны ажил” болох “Арвайхээр – Мандалговь чиглэлийн 2.61 км авто зам болон Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн авто замтай нийлэх 2 түвшний уулзвар 6.12км”-ын ажил хийгдэхээр тусгагдсан.
 
Энэхүү ажил нь Улаанбаатараас Арвайхээр чиглэлийн А0301 улсын чанартай авто зам буюу Улаанбаатар талаасаа 410-412 дахь километрт хийгдэнэ.
Тус автозамын бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэн 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж, дуусгахаар төлөвлөсөн.
Зам барилгын ажлаас шалтгаалж тус хэсэгт түр замаар зорчуулах тул иргэд, тээвэрчид та бүхэн анхаарал болгоомжтой, хурдаа тохируулан, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

 

2024-07-16 15:30:02