• Албан ёсны цахим хуудас
Монгол эсгий урлалын баяр 13 дахь жилдээ боллоо
Өвөрхангай аймгийн ЗДТГ, БОАЖГ, Хужирт сумын ЗДТГ, “Степнн Димсе”ХХК-ын “Урса мажур” жуулчны бааз хамтран энэ сарын 22-ны өдөр “Эсгийний баяр-2024" арга хэмжээг Хужирт сумын Тээлийн ам гэх газар зохион байгууллаа.
Энэ үеэр ноос савах, савсан ноосоо алгадах, услах, хуйлах, мялаах, мориор татах зэрэг эсгий хийх үйл явцыг сурталчлан таниулахаас гадна сүү хөөрүүлэх, хөхүүрийн айраг бүлэх, тогоо нэрэх нүүдэлчин ахуйн соёлыг сурталчилж, үндэсний сайхан хувцастай хосыг шалгаруулан, бөх барилдуулж, хурдан морины уралдааныг зохион байгууллаа.
Эсгийний баярт Солонгос, Америк, Англи зэрэг орнуудын жуулчдаас гадна дотоодын аялагчид, нутгийн иргэд зэрэг 400 гаруй хүн зорин ирсэн байна.

 

2024-07-23 10:45:18