• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
Өнөөдөр аймгийн Засаг дарга И.Доржсүрэнгээр ахлуулсан Онцгой комисс цагийн үеийн асуудлаар сумдын Онцгой комиссын гишүүдтэй цахимаар хуралдаж, холбогдох үүрэг чигэлийг өглөө.
 
  • Сумдын тэгш ойн баяр, наадам эхэлж, иргэд хөдөө орон нутгийг ихээр зорьж байгаа энэ үед болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор тогтмол авч хэрэгжүүлэх,
  • Үерийн эрсдэлтэй цэгүүдэд шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх,
  • Томоохон гол, нуурын эрэг дагуу анхааруулах самбар байршуулах,
  • Эрсдэлтэй газар суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх,
  • Далан, суваг, шуудуунд үзлэг хийх, гарц, урсацыг нээж, хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгов.
Мөн хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулах, гангийн эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийх, отор нүүдлийн зохион байгуулалтыг төлөвлөж оновчтой зохион байгуулах бэлтгэлийг бүх шатанд ханган ажиллах, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдлээ.

 

2024-07-23 14:04:50