Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Өвөрхангай аймагт ажиллаж байна
Тэрээр өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ажлын хэсгийнхний хамтаар аймгийн Засаг дарга И.Доржсүрэнтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар тусгай хамгаалалттай газар нутаг, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах хөв цөөрмийг нэмэгдүүлэх, шонхор шувууг эдийн засагт оруулахад тулгамдаж буй асуудал, хуш модны самрыг бэлтгэхэд бодлогын хувьд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар мэдээлэл солилцлоо.
Сайд С.Одонтуяагаар ахлуулсан ажлын хэсэг үргэлжлүүлэн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, салбар нэгжүүдийн албан хаагчтай уулзалт хийж, өвөрхангай аймгийн ногоон байгууламж, мод үржүүлгийн газар зэрэг салбар нэгжүүдтэй танилцах ажээ.
2024-09-23 17:45:12