• Албан ёсны цахим хуудас
“ӨВӨРХАНГАЙ ТҮНШЛЭЛ-2024” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ
Аймгийн ХАҮТ-аас 23дахь жилдээ ЗДТГ, ХХААГ, Төрийн банктай хамтран “Өвөрхангай Түншлэл -2024” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс гурван хоногийн хугацаанд Шунхлай худалдааны төвд болох юм.
 
Үзэсгэлэн худалдаанд эх орны хөрсөнд ургасан монгол ургацын дээж, хүнс, гар урлал, хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой жил бүр зохион байгуулдаг.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд аймгийн 19 сумаас шалгарсан 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, орон нутгийнхаа хөрсөнд тарьж ургуулсан үржил шимт төмс, хүнсний ногоо, органик хүнсний бүтээгдэхүүнүүд, цагаан идээ, үндэсний хувцас хэрэглэл, гар урлал гэхчлэн олон төрлийн эд зүйлийг үйлдвэрийн үнээр худалдан борлуулж байгаа юм. Мөн төрийн үйлчилгээний байгууллага, банк болон банк бус байгууллагууд, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
 
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 22-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

 

2024-09-20 18:16:35