"ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2024" АЯН ЭХЭЛЛЭЭ
“Дэлхийн хуримтлалын өдөр 2024” аяныг аймгийн ЗДТГ, Өвөрхангай аймаг дахь Монгол банкны хэлтэс, Насан туршийн суралцахуйн төв, банк болон банк бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Тус аян 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд аяны нээлтийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Идэрсайхан, Монгол банкны хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Чулуунцэцэг, Насан туршийн суралцахуйн төвийн захирал Б.Норовсүрэн, банкнуудын захирлууд, бусад мэргэжилтнүүд, ахлах ангийн сурагчид оролцлоо.
Аяны хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, хуримтлалыг хэвшил болгоход чиглэсэн олон талт үйл ажиллагааг сарын турш зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Энэ өдөр ахлах ангийн сурагчдын дунд “Бяцхан санхүүч” бэлтгэх сургалтыг зохион байгуулж, 19 сумын ерөнхий боловсролын 32 сургуулийг хамруулан “Хуримтлалтай клуб” уралдааныг эхлүүллээ.
2024-09-30 18:16:09