САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН САНГИЙН ГАЗРААС АЙМГИЙН ЗДТГ-ЫН САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ
Сангийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 46 тоот тушаалаар батлагдсан төлөвлөгөө, Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/114 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн үйл ажиллагаанд 9 дүгээр сарын 23-29 өдрүүдэд дотоод хяналт хийсэн.
Дотоод хяналтыг Сангийн сайдын 2014 оны 65 дугаар тушаалаар батлагдсан "Төрийн сангийн үйл ажиллагааны дотоод хяналтын журам"-ын дагуу хийсэн бөгөөд эрсдэлгүй үнэлэгдлээ.
Энэ үеэр аймгийн төвийн 42 төсөвт байгууллагын нягтлан бодогч нарт Төрийн сангийн үйл ажиллагааны журам, төрийн сангийн удирдлагын цахим системийн хөгжүүлэлт болон анхаарах асуудлын хүрээнд сургалт зохион байгуулав.
2024-09-30 10:29:34