• Албан ёсны цахим хуудас
СУРАГЧДАД 47 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН БАЙНА
"Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын элсэлтийн шалгалт болон улсын төрөлжсөн олимпиадын амжилтыг харгалзан урамшуулал олгох журам"-ын дагуу элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчдыг 1 сая, улсын төрөлжсөн олимпиадад байр эзэлсэн сурагчдыг 500 мянган төгрөгөөр урамшуулдаг.
 
2021-2024 онд нийт 42 сурагчид 31 сая төгрөгийн урамшуулал олгосон байна. Мөн олон улсын чанартай болон тив, дэлхийн уралдаан тэмцээнд оролцохоор шалгарсан ерөнхий боловсролын сургуулийн 17 сурагчид нийт 16 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

 

2024-09-26 10:45:33