• Албан ёсны цахим хуудас
Нийтийн эзэмшлийн зам талбайн засварын ажил хийгдэж байна
Аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Төв бараан зах зэрэг нийтийн эзэмшлийн зам талбайн ажил, Хайрхандулаан сумын төв доторхи хатуу хучилттай авто замын нүхэн эвдрэлийг халуун асфольтбетоноор нөхөх ажлуудыг “Өвөрхангай АЗЗА” ТӨХК тус тус гүйцэтгэж байна.
  • Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн авто зогсоолын асфольтбетон хучилт шинэчлэлтийн ажлыг 10 дугаар сарын 10-ны өдөр дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үргэлжлүүлэн явган хүний замын засвар шинэчлэлийн ажил үргэлжилнэ.
  • Төв бараан захын нийтийн зам талбайн асфольтбетон хучилт шинэчлэлтийн ажлыг 10 дугаар сарын 15-ны өдөр дуусгах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.
  • Хайрхандулаан сумын төв доторх хатуу хучилттай авто замын нүхэн эвдрэлийг нөхөх ажил дуусч байгаа бөгөөд 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулна.

 

2024-09-25 17:45:51