• Албан ёсны цахим хуудас
2024 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭНЭ САРЫН 29-НИЙ ӨДӨР ЭХЭЛНЭ
Өвөрхангай аймгийн хэмжээнд 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд энэ оны хоёр дугаар ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаа зохион байгуулагдана.
 
Цэрэг татлагад:
  • Арвайхээр,
  • Уянга,
  • Зүүнбаян-Улаан,
  • Бат-Өлзий,
  • Хужирт,
  • Хархорин,
  • Бүрд,
  • Есөнзүйл,
  • Өлзийт,
  • Баян-Өндөр,
  • Сант сумын 18-26 насны иргэд хамрагдана.
Дээрх сумдын цэргийн насны залуучууд сумын ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга нартай холбогдон, Цэргийн зарлан мэдэгдэх хуудасаа авч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын үзлэгтээ хамрагдана.
 
Цэрэг татлага тасалсан иргэнд Цэргийн албаны тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.
 
Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб.

 

2024-09-25 12:27:09