Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал хуралдлаа
Тогтсон ёсоор Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 7032-1111 утсанд иргэдээс ирүүлсэн санал, гомдол, түүний шийдвэрлэлттэй танилцав.
2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 42 асуудлаар 46 иргэн хандаж, санал, гомдол ирүүлсэн байна.
Тухайлбал, Арвайхээр сумын ЗДТГ-т 25, БОЭТ-д 5, “Онги-Ус суваг” ОНӨААТҮГ-т 2, Боловсролын газарт 5, ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт 3, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 4, Цагдаагийн газарт 2, ХХААГ-т 1, Эрүүл мэндийн газарт 1, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-д 1 асуудлаар тус тус ханджээ.
Иргэдээс эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын ёс зүйгүй харилцаа, хүнд сурталтай холбоотой асуудал, боловсролын салбарт мөнгө хураах, багш, шавийн ёс зүйгүй харилцаа, үл ойлголцол, орон сууцны халаалт өгөхгүй байгаа, Богд сумын ЕБ-ын сургууль орчим стандартын шаардлагад нийцэхгүй орчинд түргэн хоол, хүнс худалдаалж байгаад хяналт хийлгэх зэрэг асуудлуудаар иргэд хандсан байна.
Ирүүлсэн гомдлыг харьяалагдах байгууллагуудад хүргүүлэн, таван асуудлаас бусад асуудлыг шийдвэрлүүлж, хариуг иргэнд эргэн мэдээлсэн. Мөн өмнө нь шийдвэрлэгдээгүй байсан 3 асуудлыг шийдвэрлэн ажиллажээ.
Тус хугацаанд 4026 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авсан байна.
2024-10-15 12:36:53