ЦЭРЭГ ИРЛЭЭ
2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 256, 339, 342, 167 болон дотоодын цэргийн 805 дугаар ангиудад хугацаат цэргийн алба хаасан Өвөрхангай аймгийн залуус эр цэргийн албаа нэр төртэй хаагаад, 10 дугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдэд халагдан ирж байна.
Цэрэг дайчдыг аймгийн Засаг дарга И.Доржсүрэн болон Цэргийн штабын даргаар ахлуулсан бие бүрэлдэхүүн, эцэг, эхчүүд, найз нөхөд нь Аюуш баатрын талбайд угтан авч, баяр хүргэв.
Энэ үеэр Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн ахлагчид, хугацаат цэргийн албаа хаагаад ирж буй залуус гардан тулааны тоглолтыг үзүүлж, цэргийн байгууллагын сургалтын хөтөлбөр, ур чадварыг сурталчилсан юм.
ЗХ-ний 256 ангид цэргийн алба хаасан цэргүүдээс 5 цэрэг ахлагч болж, тус цэргийн ангидаа ажиллахаар болсон байна.
Баянхонгор аймгийн ЗХ-ний 339 дүгээр ангид алба хаасан цэргүүд цэргийн эрдэм, мэдлэгт суралцахаас гадна жолооны хичээлд амжилттай суралцаж, бүгд жолооны үнэмлэхтэй халагдан иржээ.
2024 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар цэргийн хугацаат алба хаах залуус маргааш 10 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд хуваарилагдсан анги руугаа мордоно.
2024-10-14 14:38:12