• Албан ёсны цахим хуудас
ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТ 20:00 ЦАГТ ӨНДӨРЛӨЛӨӨ
Аймгийн хэмжээнд 74920 сонгогч саналаа өгөхөөс 20:00 цагийн урьдчилсан дүнгээр 43604 сонгогч саналаа өгч 59.7 хувьтай байна.
Ээлжит сонгуульд:
  • Саналаа өгсөн эрэгтэй сонгогч 19563 байгаа бол эмэгтэй сонгогч 24041 байна.
  • Санал өгсөн сонгогчийг насаар нь авч үзвэл 18-19 насныхны 34.8 хувь нь, 20-24 насныхны 29.7 хувь нь, 25-29 насныхны 40.7 хувь нь, 30-34 насныхны 54.4 хувь нь, 35-39 насныхны 62.4 хувь нь, 40-44 насныхны 67.0 хувь нь, 45-49 насныхны 70.6 хувь нь, 50-54 насныхны 72.6 хувь нь, 55-59 насныхны 74.7 хувь нь, 60-64 насныхны 76.2 хувь нь, 65-69 насныхны 80.2 хувь нь, 70 дээш насныхны 77.6 хувь нь тус тус саналаа өглөө.
  • Хамгийн өндөр ирцтэй сум нь Төгрөг 75.3 хувь, Баруунбаян-Улаан 72.8 хувь, Хайрхандулаан 72.6 хувьтай байна.
  • Хамгийн бага ирцтэй сум нь Арвайхээр 51.6, Хужирт 55.2 хувь, Уянга 57.3 хувьтай байна.

 

2024-10-11 20:17:07