"ЭРҮҮЛ ЧАНАРТАЙ УРТ НАСЛАХЫН ТӨЛӨӨ" НЭГДСЭН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран "Эрүүл чанартай урт наслахын төлөө" нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгт 180 гаруй ахмад хамрагдлаа.
Өдөрлөгөөр:
- Эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлэх
- Настны зохистой хооллолтын зөвлөгөө
- Настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээний мэдээлэл
- Хууль, эрх зүйн зөвлөгөө
- Идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдлын мэдээлэл
- Эмийн зохистой хэрэглээний зөвлөгөө
- Ахмадуудын дархлааг дэмжих
- Ахмадын сургалтын хөтөлбөр,
- Хүний эрхийн тухай мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээг үзүүллээ.
2024-10-16 16:43:12