Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагт Сүлд танхимд боллоо.
Хуралдааныг хамгийн ахмад Төлөөлөгч болох Б.Батмөнх даргалж эхлүүлэв. Анхны хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр сонгогдсон 41 Төлөөлөгчийн 39 төлөөлөгчид үнэмлэх гардуулж, бүрэн эрхийг нь баталгаажууллаа. 2 төлөөлөгч аймгийн ИТХ-д төлөөлөх бүрэн эрхээсээ татгалзсан юм.
Бүрэн эрхээ баталгаажуулсан төлөөлөгчид анхдугаар хуралдаанаар:
- Өвөрхангай аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийг батлах тухай
- Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргыг томилох тухай
- Өвөрхангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
- Өвөрхангай аймгийн ИТХ-ын хороод болон зөвлөлийг байгуулах гэсэн зургаан асуудлыг хэлэлцлээ.