ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГААР Т.НАРАНГАРАВ СОНГОГДЛОО

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад Т.Нарангаравыг санал оруулж, АН-аас санал болгох хүн байгаагүй тул нууц санал хураалт явуулав.
Төлөөлөгчдийн олонх нь буюу 79.4 хувь нь дэмжсэнээр аймгийн ИТХ-ын даргаар Т.Нарангаравыг сонголоо. Ингэснээр Өвөрхангай аймгийн түүхэнд ИТХ-ын анхны эмэгтэй дарга болж байна.
2024-10-18 20:27:12