БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ “ЦАХИМД ЗӨВ БАЙЯ” СУРГАЛТ БОЛОВ
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар, аймгийн ЗДТГ-тай хамтран “Цахимд зөв байя” сургалтыг өнөөдөр төрийн албан хаагчдад болон Политехник коллежийн суралцагсдад зохион байгууллаа.
Тус сургалтаар төрийн албан хаагчдад:
- Технологийн болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах
- Хувийн мэдээллээ хамгаалах
- Хүрээлэн буй орчноо хамгаалах
- Эрүүл мэндээ хамгаалах
- Shilen.gov.mn-д мэдээлэл оруулах арга зүй, анхаарах зүйл зэрэг сэдвүүдээр сургалт өгч, арга зүйгээр хангалаа.
Политехник коллежийн суралцагсдад:
- Танилт, нэвтрэлт, нууцлал
- Хиймэл оюун ухааны эерэг болон сөрөг нөлөө
- Хувийн мэдээллээ зүй зохистой удирдах, хамгаалах
- Цахим ул мөрөө хянах хамгаалах
- Цахим залилангаас урьдчилан сэргийлэх
- Эцэг эхийн хяналтын программ
- Цахим орчин дахь донтолт, сэтгэл зүйн нөлөөлөл зэрэг сэдвүүдээр мэдлэг олгосон юм.
2024-10-24 17:30:12