“Аймаг, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэн аж, ахуй нэгжид чиглэсэн нэгдсэн систем нэвтрүүлэх” төслийн явцтай танилцлаа
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзийгөөр ахлуулсан ажлын хэсэг “Аймаг, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэн аж, ахуй нэгжид чиглэсэн нэгдсэн систем нэвтрүүлэх” төслийн ажлын явцтай танилцав. Төслийг Өвөрхангай аймагт “Эйблсофт”ХХК хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд аймгийн хэмжээнд 9 систем бүхий нэгдсэн платформыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх юм. Үүнд:
- Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагууд хоорондоо харилцах өгөгдөл солилцооны нэгдсэн пратформтой болсон байна.
- Иргэд, аж ахуйн нэгжид зориулсан цахим сайт, гар утасны аппликэйшнийг бий болгож төрөөс үзүүлэх бүхий л үйлчилгээ, мэдээ, мэдээллийг тухайн сайт, аппликэйшнээс танилцах, хүсэлт гаргах, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн байна.
- Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа түргэн шуурхай, ил тод явуулахад дэмжлэг үзүүлэх байгууллагын дотоод удирдлагын системийг нэвтрүүлсэн байна.
- Удирдлагын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх бодит цагийн мэдээллээр хангах хяналтын нэгдсэн системтэй болсон байна.
- Шуурхай удирдлага, хяналтын систем, орон зайн мэдээллийн сан, тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн систем нэвтрүүлэх, уг систем нь тухайн орон зай, хугацаанд тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтыг удирдах боломжтой болно.
- Аймгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд харилцан уялдаатай ажиллах цахим тогтолцоог бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Систем хөгжүүлэлтийн ажил дуусч иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх ажил хийгдэж байна.
2024-10-25 13:54:12