• Албан ёсны цахим хуудас
“ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г ТАНИЛЦУУЛЛАА
Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга бөгөөд Жендэрийн салбар зөвлөлийн дэд дарга Б.Сайнжаргал болон хэлтэс, агентлаг, сумдын ЗДТГ-ын удирдлагууд, мэргэжилтнүүд зэрэг төрийн 40 байгууллагын 800 гаруй албан хаагчид 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр цахимаар хамрагдав.
Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх тус төлөвлөгөөг Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг танилцуулж, тус төлвөлгөөний дагуу аймгийн хэмжээнд 12 арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

 

2024-10-30 10:53:23