• Албан ёсны цахим хуудас
“БИЕ ЧИЙРЭГЖҮҮЛЭХ НАЙМАН ДАСГАЛ” ХИЙН ДАСГАЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар Ахмадын хороо хамтран “Бие чийрэгжүүлэх найман дасгал” ахмадуудын хийн дасгалын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр зохион байгууллав.

13 дахь жилдээ болж буй энэ удаагийн тэмцээнд Арвайхээр, Баянгол, Бүрд, Зүүнбаян-Улаан, Төгрөг сумаас нийт 7 багийн 80 гаруй ахмад оролцлоо.

Тэмцээний шүүгчдийн үнэлгээгээр:

  • Нэгдүгээр байрт Баянгол сумын “Жавхаа” баг
  • Хоёрдугаар байрт Арвайхээр сумын “Зүлэгт 12-р” баг
  • Гуравдугаар байрт Арвайхээр сумын “Ноёны 10-р” баг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Биеэ тэтгэн чийрэгжүүлэх хийн дасгалыг тогтмол хийснээр даралт тогтворжиж, сэтгэл санаа тайвширч, нойр сайжрах, үе мөчний өвдөлт намдах зэрэг үр дүн ихтэй аж.

2024-10-30 16:12:30