• Албан ёсны цахим хуудас
ЗАСАГ ДАРГА ТОМИЛОГДЛОО
Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 103 тоот захирамжаар Өвөрхангай аймгийн Засаг даргаар Очирын Пүрэвдоржийг томиллоо.
Тус захирамжийн дагуу Засаг дарга О.Пүрэвдоржийг өнөөдөр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан И.Доржсүрэн болон ЗДТГ-ын хэлтсүүдийн удирдлага, албан хаагчид хүлээн авч, тамга, тэмдгийг гардууллаа.
Энэ үеэр Засаг дарга асан И.Доржсүрэн аймаг орон нутгийн төсөв санхүү, хөрөнгө оруулалт, ойрын хугацаанд хийгдэж буй бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өгч, шинэ даргад ажлын амжилт хүслээ.

 

2024-11-02 11:35:25