• Албан ёсны цахим хуудас
“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ-СЭТГЭЛГЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Удирдлагын академиас ажлын байран дахь “Монгол Улсын хөгжлийн бодлого, хэрэгжилт-сэтгэлгээний өөрчлөлт” сэдэвт богино хугацааны сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгуулж, аймгийн төрийн байгууллагын 45 албан хаагчийг хамруулж байна.
Тус сургалтыг төрийн албан дахь сэтгэлгээний өөрчлөлтийн загварыг боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, удирдлагаар хангах, үнэлгээ хийхэд шаардлагатай онол, арга зүйн мэдлэг эзэмшүүлэх зорилгоор Удирдлагын академийн багш доктор, дэд профессор Ж.Нарантуяа, Ц.Өнөржаргал нар удирдан явуулж буй юм.
Энэхүү сургалтын үр дүнд төрийн албан хаагчдын зөв бодлого боловсруулах, багийн хамтын ажиллагаа, системийн хүчтэй байдал сайжрах бөгөөд шударга ёс, ил тод байдлын бие даасан хяналт бүхий сэтгэлгээний чадвар дээшилж, хэнийг ч орхигдуулахгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх, оролцоо үе хоорондын тэгш байдал сайжирна.

 

2024-11-04 16:45:34