• Албан ёсны цахим хуудас
МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 85.8 ХУВЬТАЙ БАЙНА

Аймгийн хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл 85.8 хувьтай байна.

Энэ жил 17835 малчин өрхөд 5.2 сая толгой мал өвөлжинө. Зун, намар газрын гарц сайн байснаар бэлчээрийн хангамж нэмэгдэж, нийт нутгийн 40 хувьд мал бэлчээрлэх боломжтой болжээ. Тиймээс малчин өрхүүд отор нүүдлээр явалгүй, өөрийн нутаг орондоо өвөлжих төлөвтэй байна.

Сум, аймгийн аюулгүйн нөөцөд 1100 тн өвс, 860 тн тэжээл бэлтгэх ажил 69 хувьтай байгаа юм. Аймгийн аюулгүйн нөөцөд “Өв-Агро” ОНӨХК 10 мянган боодол өвс бэлтгэн нийлүүлжээ. Одоогоор Баянгол, Тарагт, Хужирт сум өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлээгүй байна.

Малчид өөрсдийн хэмжээнд 55 мянган тонн өвс, 19 мянган тонн тэжээл бэлтгэхээс 87 хувийн биелэлттэй байгаа аж.

Энэ жил улсын төсвөөр 3, орон нутгийн төсвөөр 14, малчид өөрийн хөрөнгөөр 11 худаг гаргаж, нийтдээ 2500-аад инженерийн болон энгийн уурхайн худгийг ашиглаж байна. 

2024-11-05 10:24:51