УДИРДЛАГЫН АКАДЕМИАС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО
Энэ сарын 04, 05-ны өдрүүдэд Удирдлагын академиас ажлын байран дахь “Монгол Улсын хөгжлийн бодлого, хэрэгжилт-сэтгэлгээний өөрчлөлт” сэдэвт богино хугацааны сургалтыг зохион байгуулж, сургалтад аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн 54 төрийн албан хаагч хамрагдав.
Сургалтад хамрагдсан төрийн албан хаагчид зөв бодлого боловсруулах, багийн хамтын ажиллагаа, шударга ёс, ил тод байдлын бие даасан хяналт бүхий сэтгэлгээний чадвар дээшлэн, хэнийг ч орхигдуулахгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх, оролцоо үе хоорондын тэгш байдлыг хангах зэргээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.
2024-11-06 10:43:23