• Албан ёсны цахим хуудас
ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО - ШААРДЛАГА MNS ISO 9001 : 2016 СТАНДАРТЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс Стандарт хэмжил зүйн газартай хамтран “MNS ISO 9001 : 2016 чанарын менежментийн тогтолцоо, шаардлага” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
Сургалтаар ISO 9000 бүлэг стандартын талаар нэгдсэн ойлголттой болж, чанарын менежментийн тогтолцоо шаардлага, норматив баримт бичиг, хууль эрх зүйн ойлголт, чанарын менежментийг хэрэгжүүлэх, нэвтрүүлэх чиглэлээр Стандарт хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Даваасүрэн нар мэдлэг олгож буй юм.
Сургалтад аймгийн ЗДТГ, сумдын ЗДТГ, боловсрол, эрүүл мэндийн салбарын болон хүнс үйлдвэрлэлийн 60 шахам байгууллагын дарга, менежер, ажилтнууд хамрагдаж байна.
Сургалт маргааш үргэлжилнэ.

 

2024-11-07 15:11:27