• Албан ёсны цахим хуудас
ОН ГАРСААР 1448 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛЖЭЭ
Аймгийн хэмжээнд 2024 оны 10 дугаар сарын байдлаар 1448 ажлын байр шинээр бий болсон байна. Тодруулбал, төр, хувийн хэвшлийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр байнгын 529, улирлын 194, түр 725 ажлын байр бий болжээ.
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч зэрэг 344 ажил олгогчоос 834 ажлын байрны захиалга ирүүлснээс, 757 иргэнийг тохирох ажилд зуучилсан аж.
Тус байгууллагад 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1170 иргэн ажил хайгчаар бүртгүүлсэн бөгөөд эдгээр иргэдийн 19.2 хувь нь дээд боловсролтой, 56.4 хувь нь бага болон дунд, бүрэн дунд боловсролтой, 4.1 хувь нь техникийн мэргэжилтэй байна.

 

2024-11-11 16:28:26