• Албан ёсны цахим хуудас
"ТЭРБУМ МОД" ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД НИЙТ 1 САЯ 137 МОД ТАРИАД БАЙНА
2024 онд бүх нийтээр мод тарих ажлыг 5, 10 дугаар сард зохион байгуулж, нийт 445120 ширхэг мод, бут тариад байна.
Үүнээс байгалийн сэргэн ургалтад туслах ажлаар 273100, төв суурин газрын нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болон айл өрх, албан байгууллагуудад 112352, цөлжилт газрын доройтлыг бууруулах чиглэлээр 56680, агро ойн аж ахуй, жимсний мод тарих чиглэлээр 21750 ширхэг мод, бут тарьжээ.
Мод тарилын ажилд 347 албан байгууллага, 4651 иргэн оролцсон юм. Энэ жилийн хувьд Бат-Өлзий сум хамгийн их буюу 283500 ширхэг мод тарьсан бол Тарагт сум ямар нэг мод, бут тариагүй байна.
Түүнчлэн ойжуулалтын ажлыг 106 га, тал хээр, говийн бүсэд ойн зурвас байгуулах ажлыг 23 га, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 50 га талбайд тус тус хийжээ.
Өвөрхангай аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарих гэрээ байгуулсан. Үүнээс 1 сая, 137 мянган модыг тариад байгаа. “Эхний жилүүдэд мод тарих бэлтгэл ажлыг хангаж, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэхэд голлон анхаарсан. Одоогоор аймгийн хэмжээнд мод үржүүлгийн 20 гаруй газарт 5.7 сая тарьц, суулгац ургаж байна.

 

2024-11-12 17:25:36