15 СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛЛОО
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу ээлжит сонгуулийн үр дүнгээр бий болсон сумдын ИТХ-ын анхдугаар хуралдаанаас ирүүлсэн санал, хууль хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн 15 сумын Засаг даргыг томиллоо.
Аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжаар таван сумын Засаг даргыг, 11 дүгээр сарын 14-ний өдрийн захирамжаар 11 сумын Засаг даргыг тус тус томилоод байна.
Арвайхээр, Баян-Өндөр, Гучин-Ус, Сант, Хайрхандулаан сумын Засаг дарга нар улиран сонгогдсон бөгөөд 14 сумын Засаг дарга шинээр томилогдож буй юм.
Томилогдсон 15 сумын Засаг дарга:
- Арвайхээр сумын Засаг даргаар Баяраагийн Ганбат,
- Баруунбаян-Улаан сумын Засаг даргаар Түмэндоржийн Даваажаргал,
- Бат-Өлзий сумын Засаг даргаар Нямдоржийн Орхонтуул,
- Баянгол сумын Засаг даргаар Янгиагийн Жаргалмаа,
- Баян-Өндөр сумын Засаг даргаар Содномын Чулууншагай,
- Богд сумын Засаг даргаар Оргилсайханы Өлзийбадрах,
- Бүрд сумын Засаг даргаар Загдпүрэвийн Оюундулам,
- Гучин-Ус сумын Засаг даргаар Халимагийн Энхтайван,
- Есөнзүйл сумын Засаг даргаар Цолмонгийн Мягмарсүрэн,
- Нарийнтээл сумын Засаг даргаар Сундуйхүүгийн Цогтбаатар,
- Сант сумын Засаг даргаар Батбаярын Адъяатогтох,
- Тарагт сумын Засаг даргаар Халтарын Дашдэлэг,
- Хайрхандулаан сумын Засаг даргаар Пүрэвдоржийн Алтанган,
- Хархорин сумын Засаг даргаар Бямбаагийн Бат-Эрдэнэ,
- Хужирт сумын Засаг даргаар Жамбын Оюунгэрэл тус тус томилогдоод байна.
2024-11-18 12:17:24