• Албан ёсны цахим хуудас
БҮРД СУМЫН МАЛЧИД 1710 ТОНН ӨВС ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЖЭЭ
Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Ч.Чанцалдиймаа, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн улсын байцаагч О.Төмөрчөдөр, ХХААГ-ын Мал үржлийн албаны мэргэжилтэн Б.Иш, Захиргаа аж ахуйн албаны мэргэжилтэн Д.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Бүрд суманд ажиллаж, өвөлжилтийн бэлэн байдалтай танилцаад ирлээ.
Ажлын хэсэг малчдын хотонд очиж, өвөлжилтийн бэлэн байдалтай танилцсан байна. Тус суманд энэ жил 338747 мянган толгой мал өвөлжих бөгөөд малчид хотондоо 1710 тн өвс, тэжээл бэлтгэсэн нь өнгөрсөн жилээс нэмэгдүүлэн өвс, тэжээлээ базаажээ.
Мөн төрийн байгууллагууд, дулаан үйлдвэрлэгч байгууллагын болон цахилгаан үүсгүүрийн бэлэн байдал, сумын аюулгүйн нөөцийн бүрдүүлэлттэй танилцав.
Тус сум аюулгүйн нөөцдөө 18 тн өвс, малын тэжээл бэлтгэсэн байв. Сумын онцгой комисс цаашид аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийн бэлэн байдлаа нэмэгдүүлэх, шаардлагатай арга хэмжээнд зарцуулах төсвийг төлөвлөсөн байна.
2024-11-23 09:54:34