• Албан ёсны цахим хуудас
ХАРХОРИН, ХУЖИРТ СУМАНД 520 МЯНГА ГАРУЙ МАЛ ӨВӨЛЖИНӨ
Сумдын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн газрын ЗААА-ны дарга Д.Батсуурь, МҮХ-ын улсын байцаагч С.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Хархорин, Хужирт суманд ажиллалаа.
Энэ жил Хархорин суманд 1110 өрхийн 273640 толгой мал, Хужирт суманд 1270 өрхийн 247770 толгой мал тус тус өвөлжих юм.
  • Хархорин сумын малчид хотондоо 2015 тн өвс, 750 тн гар тэжээл бэлтгэсэн бол тус сумын ЗДТГ-аас аюулгүйн нөөцдөө өвс, тэжээл худалдан авах 19.8 сая төгрөгийн тендер зарласан байна.
  • Хужирт сумын малчид бэлтгэвэл зохих өвс, тэжээлээ 100 хувь бүрдүүлсэн байв. Харин сумын ЗДТГ-аас аюулгүйн нөөцөө өнөөдрийн байдлаар бүрдүүлээгүй байна.
Дээрх сумдын дулаанаар хангагч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн, 1-3 сарын нүүрсний нөөцтэй, эрсдэл гарсан үед ажиллуулах нөөц дизель станцын бэлэн байдлаа хангажээ.

 

2024-11-24 11:39:27