ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА
Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал болж, тус хурлаар 12 асуудлуудыг хэлэлцэж байна. Энэхүү хурлаар аймгийн ИТХ-ын ес дэх бүрэн эрхийн хугацааны хоёрдугаар хуралдааны товыг зарлах юм.
Хурлаар:
- Аймгийн хэмжээнд 2025 онд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээ тогтоох тухай;
- Аймгийн ИТХ-ын 2023 оны 23/06 дугаар тогтоолын биелэлт, 2025 онд ойгоос бэлтгэх модны тоо, хэмжээ батлах тухай;
- Өвөрхангай аймгийн 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тухай;
- “Цахим шилжилтийг эрчимжүүлэх” зорилтот жилийн ажлын хэрэгжилт, үр дүнгийн тухай;
- Аймгийн Засаг даргын 2020-2024 оны хөтөлбөрийн хэрэгжилт, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай;
- Өвөрхангай аймгийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай;
- 2025 оны зорилтот жилийг зарлах тухай;
- Аймгийн 2024 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны орон нутгийн төсвийн төслийн тухай;
- Өмч хөрөнгө шийдвэрлэх тухай;
- Төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай;
- Аймгийн ИТХ-ын Хороодын ажиллах журам батлах тухай;
- Ажлын хэсгийн дүгнэлтийн тухай тус тус хэлэлцэж байна.
2024-11-25 15:31:11