• Албан ёсны цахим хуудас
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧЛӨЛ АЛАГ ЦООГ ДЭГДЭЛТТЭЙ БАЙНА
Томуу, томуу төст өвчлөлийн тандан судалгааны мэдээгээр 49 дэх долоо хоног буюу 2024 оны 12 дугаар сарын 02-08 өдрүүдэд томуу, томуу төст өвчлөл 98.3 (өмнөх долоо хоногт 58. ногдож, 40 пунктээр нэмэгдсэн, амьсгалын замын цочмог хүнд халдвар нэмэгдсэн бөгөөд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна.
Амбулаторийн нийт 9703 үзлэгийн 1135 буюу 11.7 хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлж буй бөгөөд өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.4 хувиар ихэссэн, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар нэмэгджээ.
Томуу, томуу төст өвчлөлийн 83.2 хувийг 15 хүртэлх насныхан, үүнээс 58.7 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж, 5 хүртэлх насныхны өвчлөл өмнөх долоо хоногоос 6.2 хувиар нэмэгдсэн байна.
Амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас аймгийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өмнөх 7 хоногт 141, үүнээс АЗЦХХ-ын 90 хувийг 15 хүртэлх насныхан, үүнээс 79.5 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж, 5 хүртэлх насны хүүхдийн хэвтэлт 6.5 хувиар нэмэгджээ.

 

2024-12-11 14:39:32