• Албан ёсны цахим хуудас
0-5 НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ АЛБАН ХААГЧИЙГ НЭГ ӨДӨР ЗАЙНААС АЖИЛЛУУЛНА
Томуу, томуу төст өвчлөлийн идэвхжил ихэссэнтэй холбогдуулан 0-5 насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчийг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллуулах шийдвэрийг гаргалаа.
Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн дунд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов.
Түүнчлэн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллахыг уриаллаа.

 

2024-12-11 14:12:56