• Албан ёсны цахим хуудас
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ, СУРГАЛТ БОЛЛОО
Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулаан үйлдвэрлэгч байгууллагуудын удирдлага, инженер, техникийн ажилтнуудын уулзалт, сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Өвөрхангай аймагт тусгай зөвшөөрөл эзэмшигч 37 аж ахуйн нэгж дулаан үйлдвэрлэж байгаа. Үүний 11 байгууллага нь аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байна.
Энэ удаагийн сургалтаар Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баримталж буй бодлого шийдвэр, холбогдох хууль тогтоомж, стандарт мөрдөлтийн тухай мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, ойлголтын нэг түвшинд хүрсэн юм. Мөн тэдний тулгамдаж буй асуудлыг сонсож, сонирхсон асуултад хариулт өглөө.

 

2024-12-10 13:05:17