• Албан ёсны цахим хуудас
ШУУРХАЙ ХУРАЛ ХУРАЛДЛАА
Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай хурал сар бүрийн нэг болон гуравдугаар долоо хоногт хуралдаж байхаар тогтсон. 
Өнөөдрийн хурлаар Төрийн үйлчилгээ-мэдээллийн төвийн 7032-1111 утсанд иргэдээс ирүүлсэн санал, гомдол, түүний шийдвэрлэлттэй танилцав. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд 64 асуудлаар 82 иргэн ханджээ.
Ирүүлсэн гомдлыг харьяалагдах байгууллагуудад хүргүүлэн, шийдвэрлэсэн асуудлыг хариу иргэнд мэдээлсэн байна. Харин 41 асуудлыг шийдвэрлээгүй, мөн өмнөх хуралд танилцуулагдсан иргэдийн гомдлоос найман асуудал шийдвэрлэгдээгүй байгааг танилцуулав.
 
Засаг дарга дараах чиглэлээр шуурхай, үр дүнтэй шийдвэр гарган ажиллахыг үүрэг болголоо. Үүнд:
  • Иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлээгүй хугацаа хэтрүүлж буй байдал, үр дүнтэй шийдвэрлэж ажиллахгүй байгаад арга хэмжээ тооцох,
  • Нийтийн эзэмшлийн зам талбайд авто машины худалдаа хийлгэхгүй байх,
  • Төв зах доторх авто машины хөдөлгөөнийг зохицуулдаг болох,
  • Түлээ нүүрсний худалдаа эрхэлж буй авто машинуудын зогсоолыг цэгцлэх,
  • Бүх шатны төрийн байгууллагад тэтгэврийн насны эрх үүссэн албан хаагчдын судалгааг гаргаж танилцуулах, дараагийн шатны арга хэмжээг авах,
  • Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчийг ажлын нэг өдөр цахимаар ажиллуулах зохицуулалтыг хийх,
  • Аймгийн Онцгой комиссын гишүүд долоо хоног бүр дулаан үйлдвэрлэгч байгууллагуудад хяналт хийх, нөхцөл байдлыг цаг алдалгүй танилцуулан, зарим шийдвэрийн арга хэмжээг авч ажиллах зэрэг үүргийг холбогдох хэлтэс, агентлагийн дарга нарт өглөө.

 

2024-12-06 18:23:11