• Албан ёсны цахим хуудас
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ХАРИУЦСАН АЖИЛТНУУД УР ЧАДВАРАА УРАЛДУУЛАВ
Аймгийн Төрийн архивын тасгаас архивчдын өдрөөр “Бидний бахархал сэдэвт” өдөрлөгийг 19 дэх жилдээ зохион байгууллаа.
Өдөрлөгөөр төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын ажил мэргэжил, ур чадварын уралдааныг зохион байгуулсан юм.
Уралдаанаар онолын болон монгол бичгийн мэдлэг, ур чадвар, албан хэрэг хөтлөлтийн стандарт, мэдээллийн технологи, баримт бичигтэй ажиллах зэрэг шалгуураар өрсөлдсөн.
Уралдааны тэргүүн байрт Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны ажилтан Э.Дэмбэрэлданзан, удаах байрт Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын ажилтан Б.Үүрцайх, гутгаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан Б.Ариунбилэг нар тус тус шалгарч, шагналын эзэд болов.
Өдөрлөгийн үеэр аймгийн архивын байгууллагад үр бүтээлтэй ажилласан Х.Майцэцэгийг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр, ажилтан Б.Мөнгөнзул, Арвайхээр сумын ЗДТГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгч Л.Болормаа, ШШГГ-ын Б.Ариунбилэг, Онги-Таац голын сав газрын захиргааны ажилтан Ш.Дуламжаргал нарыг Архивын ерөнхий газрын “Хүндэт жуух”-аар тус тус шагналаа.

 

2024-12-05 17:23:56